Хүлээлгийн жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь ДОНОР ХҮЛЭЭХ ХУГАЦААНДАА ХОРВООГ ОРХИДОГ Хүлээлгийн жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь ДОНОР ХҮЛЭЭХ ХУГАЦААНДАА ХОРВООГ ОРХИДОГ
04 сарын 24, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хүлээлгийн жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь ДОНОР ХҮЛЭЭХ ХУГАЦААНДАА ХОРВООГ ОРХИДОГ

2026 оны 4 сарын 24

Arslan.mn

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. 

 

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал Эд эс, эрхтний донор болох хүсэлтэй иргэдийн бүртгэл ямар хэмжээнд байгаа талаар болон иргэдэд танин мэдүүлэх кампанит ажлын талаар тодрууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярбаатар "Одоогоор 6,500 иргэн донор болох хүсэлтээ илэрхийлж, үнэмлэхээ авсан. Амьд сэрүүндээ өөрөө донор болох хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэр бүлийнх нь гишүүдээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин амьгүй донороос эд эс, эрхтэн шилжүүлэхдээ гэр бүлийнх нь гурван гишүүнээс бичгээр зөвшөөрөл авна" хэмээв.

Донор ба хүлээлгийн жагсаалтад байгаа иргэдийн эд эсийн нийцэл, өвчтөний биеийн байдал зэрэг олон үзүүлэлтээр оноогоор үнэлэн өвчтөнд эд эс, эрхтнийг шилжүүлэн суулгадаг байна. Харамсалтай нь хүлээлгийн жагсаалтад буй иргэдийн 50 орчим хувь нь донор хүлээх хугацаандаа хорвоог орхидог гэдгийг ажлын хэсгийн төлөөлөл хэллээ.

Өнөөдрийн байдлаар 1,044 хүн хүлээлгийн жагсаалтад байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668571
0 эможи

keyboard_arrow_up