Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 56.4 хувийн саналаар хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
2026 оны 4 сарын 16

Ёс зүйн хариуцлага алдсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болох хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж санал хураалтад оролцсон гишүүдийн олонх үзлээ.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санал хураахад УИХ-ын 101 гишүүний 57 гишүүн буюу 56.4%-ийн саналаар дэмжлээ.
Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668445
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
