А.Бямбажаргал: Б.Жаргалан гишүүн миний хичээлийг сонсоогүй учраас Үндсэн хуулийнхаа ойлголт агуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх, эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Миний хуулиар хүлээсэн үүрэг бол гишүүдийн бүрэн эрх, чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслахаар заасан. Мөн би ажлын хэсгийн гишүүнээр орсон учраас үүрэгт ажлаа хийж байгаа. Би Б.Жаргалан гишүүнд Үндсэн хуулийн процессын эрх зүй гэдэг хичээл заасан. Манай гишүүн ёс зүйн том алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Хичээлдээ суугаагүй, хүнээр гуйлгаж дүнгээ тавиулсан юм. Би үүн дээр ёс зүйн болон бусад хариуцлагаа үүрэхэд бэлэн. Миний хичээлийг сонсоогүй учраас Үндсэн хуулийнхаа ойлголт агуулгыг мэдэхгүй учраас ингэж хэлж байна." гэв.

