Б.Пүрэвдорж: “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг баталснаар гишүүд илүү хариуцлагатай болно гэж харж байна Б.Пүрэвдорж: “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг баталснаар гишүүд илүү хариуцлагатай болно гэж харж байна
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Пүрэвдорж: “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг баталснаар гишүүд илүү хариуцлагатай болно гэж харж байна

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд дараах зохицуулалт тусгасан.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “10 жил УИХ-ын гишүүн байхдаа нэг ч удаа хоцорч байгаагүй. Энэ бол хариуцлага юм. УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг баталснаар гишүүд илүү хариуцлагатай болно гэж харж байна. Ерөнхийлөгч Ховд аймгийн иргэдээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг дэмжиж байгаа эсэхийг асуухад бүгд гараа өргөсөн. Иймээс дараа нь иргэд дээр очиж сонгогдоход чухал гэж үзэж байгаа тул энэ хуулийг дэмжинэ.

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГАА ГИШҮҮД цаашдаа хариуцлагагүй байна, хулгай хийнэ гэж бодоод байгаа юм уу? Энэ хуулийг унагаавал парламент цаашдаа хариуцлагагүй, дураараа байх агуулга бий болох гээд байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668341
0 эможи

keyboard_arrow_up