ШУУД: Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэж байна
2026 оны 4 сарын 09

УИХ-ын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой зохицуулалт тусгасан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү төсөлд дараах зохицуулалт тусгасан.
- Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан,
- Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн,
- Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгасан юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668339
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
