ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэнэ

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн (2026.04.09) нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ. Хуралдаанаар дараах хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд,

 

-“Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

-Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/

-Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон  болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/



Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668335
0 эможи

keyboard_arrow_up