БЗС-гаас зээл авсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг гишүүн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцлээ БЗС-гаас зээл авсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг гишүүн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцлээ
04 сарын 08, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

БЗС-гаас зээл авсан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг гишүүн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцлээ

2026 оны 4 сарын 08

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг УИХ-д Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд, хуралдаанд оролцсон 21 гишүүний 14 нь буюу 66.7 хувийн саналаар дэмжигдсэн.

Харин “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцсэн гишүүд олны анхаарлыг татаж буй. Тухайлбал, уг хуулийн төслийг дэмжихгүй гэж санал өгсөн 7 гишүүний нэг бол  УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин Г.Уянгахишиг.

Түүний хувьд ХБНГУ-д суралцахаар БЗС-гаас 6,584 ам.долларын зээл авсан байдаг. Харин үүнийг нь 2013 оны "Зарим хүмүүсийн гэрээний биелэлтийг тооцон дуусгавар болгох тухай" БСШУ-ны сайдын А185 тоот тушаалын дагуу чөлөөлжээ. Тухайн үед БСШУ-ны сайдаар Л.Гантөмөр ажиллаж байсан бөгөөд Р.Уянгахишигийн хувьд Хууль зүйн Цэц товчоонд зөвлөх, Шунхлай группт ажиллаж байжээ.

Тэгвэл “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг эсэргүүцсэн  жагсаалтын гишүүн Г.Уянгахишигийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮401 сая
Гэр бүлийн орлого: ₮49 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1 тэрбум  /Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮27 сая  /Volkswagen, Tiguan  маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮500 сая /Эзэмших-813м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮29 сая
Хадгаламж: ₮0 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮195 сая сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668324
0 эможи

keyboard_arrow_up