Б.Хэрлэн: УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ халхавчлаад дураараа авирлаж байгаа нь зөв юм уу
2026 оны 4 сарын 07

Төрийн байгуулалтын байнгын хороогоор Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-р хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн "Гишүүний тангараг өргөөд, парламентад орж ирэхээрээ хэлэх хэлэхгүй үг хэлдэг, цадиг ёс жудаг гэж байхгүй авирлаж байна. Ёсзүйн асуудлыг зохицуулсан энэ хуулийг оруулж ирэх хэрэгтэй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлаараа хавхалчилж дур зоргоороо авирлаад байх нь зөв юм уу?" гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
668316
1 эможи
Зочин
2026-04-07 16:55
Үнэхээр буруу шүү. Ийм хачин ёсзүйгээ бүрэн алдсан гишүүн урьд өмнө байгаагүй. Ард түмний төлөөлөл гээд дээр хууль батлалцах гээд сууж байгаа бидэнд бол хүндлэх ёстой эрхэм хүн байх ёстой. Гэтэл эрээ цээрээ алдаж, гишүүдэд буруу үлгэрлэл үзүүлсээр, одоо хэвийн юм шиг болгох гэж гүтгэлэг доромжлол, хэрүүлээр танхимыг бузарлаж байна.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:
