Төрийн ордонд танхайрч, ёс зүйн ноцтой алдаа гаргасан Д.Энхтүвшин Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан гэж “ХУДЛАА ПОПОРЧЭЭ“ Төрийн ордонд танхайрч, ёс зүйн ноцтой алдаа гаргасан Д.Энхтүвшин Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан гэж “ХУДЛАА ПОПОРЧЭЭ“
04 сарын 07, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Төрийн ордонд танхайрч, ёс зүйн ноцтой алдаа гаргасан Д.Энхтүвшин Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан гэж “ХУДЛАА ПОПОРЧЭЭ“

2026 оны 4 сарын 07

Arslan.mn

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин асуулт, асууж хариулт аваагүй хэрнэ Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайг хуралдааны танхимаас "гараад ир" гэж гаргаад мөргөж унагасан нь олны шүүмжлэлийг дагуулаад байсан.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төрийн ордонд ТАНХАЙРЧ, ёс зүйн ноцтой алдаа гаргасан.

Дараагаар нь Д.Энхтүвшин хэвлэлд хандаж, Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан үйлдлийнхээ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан гэж "ПОПОРЧ" байсан юм. Тэрээр "“Би Ёс зүйн дэд хороонд өөрөө хандсан. Хуулиараа өөрөө хүсэлт гаргаж болдоггүй юм билээ. Гэхдээ мэдээлэл өгсөн учраас хэлэлцэх байх. Ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн." хэмээж байсан.

Гэтэл түүнийг  Ёс зүйн дэд хороонд ханаадгүй гэдгийг өнөөдөр /2026.04.07/ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга Б.Хэрлэн мэдэгдлээ.

Бид ийм асуудлыг өөхшүүлээд байвал Төрийн ордон танхайчуудаар дүүрлээ. Хэн ч яаж ч маргалдаж муудаж болно гэхдээ ингээд Төрийн ордонд ажлын байран дээрээ хүнийг зодож цохиж болох юм уу...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668308
0 эможи

Зочин
2026-04-07 12:40
Ene huduunii gar yuck uzuulej chadna.
keyboard_arrow_up