Д.Ганбат: Ярьж хэлж байгаа зүйлс нь ИХ ГОЁ. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байна Д.Ганбат: Ярьж хэлж байгаа зүйлс нь ИХ ГОЁ. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байна
04 сарын 03, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Д.Ганбат: Ярьж хэлж байгаа зүйлс нь ИХ ГОЁ. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байна

2026 оны 4 сарын 03

Arslan.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувь нь дэмжлээ. Ингэснээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв. 

Үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы хуралдаан түр завсарлалаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат "Өнөөдөр Монгол Улсад хэрэглэгдэж байгаа автобензин дэлхийн стандартыг хангаагүй. Манай улсад болон бусад хөгжил буурай орнуудад л хэрэглэдэг. Үүнийг ганцхан ОХУ-д л үйлдвэрлэж байгаа байх. Тэгэхээр ямар химийн нэгдэлтэй, ямар стандарт хангасан талаар мэдээлэл авмаар байна. Нөгөө талаар, ганц компаниас хамааралтай байхаар төр, засгийн бодлоготой байж болохгүй. Ганц онгоцны буудалтай болсон. Гэтэл тэр онгоцны буудлынхаа ашиглах, эзэмших эрхийг хүртэл шатахуунаас болоод хамтад нь өгөх аюултай гэрээ хүртэл яригдаж байна лээ шүү дээ. Өдрөөс өдөрт л ийм муухай зүйл хийгээд яваад байх юм. Ярьж хэлж байгаа зүйлс нь их гоё. Гэтэл ард иргэд, улс орноо бодсон шийдвэр огт гарахгүй байх юм. Үүн дээр анхаармаар байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668271
1 эможи

keyboard_arrow_up