ШУУРХАЙ: Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг орцонд нь зодон, биед нь халджээ ШУУРХАЙ: Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг орцонд нь зодон, биед нь халджээ
04 сарын 02, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

ШУУРХАЙ: Өчигдөр шөнө УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг орцонд нь зодон, биед нь халджээ

2026 оны 4 сарын 02

Arslan.mn

Өчигдөр /2026.04.01/ шөнө УИХ-ын гишүүн Г.Ганбаатарыг орцонд нь зодон, биед нь халдсан хэрэг гарчээ.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл  энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохьсон болох нь тогтоогдсон. 

Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна." гэх мэдээлэл өглөө.

Харин Г.Ганбаатарын зүгээс "Өчигдөр согтуу этгээд орцонд биед минь халдсан нь үнэн. Гэхдээ улс төрийн зорилготой гэж бодохгүй байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668247
1 эможи

keyboard_arrow_up