УИХ-ын чуулган 14 цагаас хуралдана
УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдөр Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар МАН-ын дарга Н.Учралыг томилсон.
Тэгвэл Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өнөөдөр шинээр байгуулах Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, улмаар УИХ-аар хэлэлцүүлэх юм.
Шинээр байгуулагдах Засгийн газрын ерөнхий чиг үүргээс бусад яамд дэд сайдгүй ажиллана гэдгийг Ерөнхий сайд нэгэнт илэрхийлсэн. Засгийн газрын бүтцийг 2-3 яам бууруулах яриа гарсан ч ХҮН, ИЗНН-аас гадна Үндэсний эвсэлтэй хамтарсан танхим бүрдүүлэхээр төлөвлөж байгаа тул яамдын тоог хэвээр хадгалах төлөвтэй байна.
Харин сайд нарын томилгооны тухайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын онцгой бүрэн эрх болсон боловч МАН-ын дотоодод тохироо яг одоо хийгдэж байгаа аж.





