Д.Үүрийнтуяа гишүүн болж орлогоо ₮1 тэрбум болтол нэмэгдүүлсэн ч “ханалгүй“ САЙД болохоор ЧИЧИРЧ эхэлжээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр /2026.03.31/ үдээс хойш буюу 14.00 цагт болох товтой байна. Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Учрал өнөөдөр шинээр байгуулах Засгийн газрын бүтцээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
Үүний хажуугаар Шинэ Засгийн газарт орох хүсэлтэй улстөрчдийн марафон эхэлж буй.
Эхнээсээ амбицаа дийлэхгүй, яараад эхэлжээ. Товчхондоо Төрийн ордоноор "хоёрдугаар ээлжийнхний хоолондоо орох улайрал" ил цагаандаа гарсан бололтой. Ялангуяа УИХ-ын зарим гишүүд зүүдлээд, орондоо орох завгүй яваа.
Сайдын суудал горилогчдын нэрс нь УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Т.Доржханд, Б.Жавхлан, Л.Энх-Амгалан, С.Бямбацогт, Д.Цогтбаатар, Г.Дамдинням, О.Номинчимэг, Д.Үүрийнтуяа гэхчлэн хөвөрч эхэлжээ.
Тэгвэл Сайд болохоор зэхэж буй УИХ-ын гишүүн, МАН-ын Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Үүрэнтуяагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, 2023 онд буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч дарга байхдаа жилийн 346 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 1 тэрбум орлоготой гэж ийнхүү мэдүүлжээ.
Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ээр овоглодог Б.Бадамсүрэнгийн татаасаар ГОК-д хөл тавьсан гэдэг бөгөөд манай улсын саалийн үнээ гэгддэг тус том байгууллагын санхүүг 7 жил “атгасан” байдаг.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮176 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум /Орон сууц-3, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮97 сая /Lexus, RX 400 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮9,7 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-1, Адуу-2/
Газар: ₮5 сая /Эзэмших-1500м2-3, Эзэмших-21м2-1, Өмчлөх-5000м2-2 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮33 сая Бэлэн мөнгө: ₮440 сая
Авлага: ₮135 сая
Зээл: ₮889 сая гэж мэдүүлжээ.





