ТББХ: УИХ-ын дарга Н.Учралыг үүрэг ажлаас чөлөөлөхийг дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, "МАН-ын Бага хурлаас түүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн тухай улс төрийн шийдвэр гарсан. Тиймд миний бие төрийн тогтвортой байдлыг хангах, парламентын дархлааг хадгалах, улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих үүднээс УИХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 20 гишүүн дэмжлээ. Тус хуралдаанаас гарсан шийдвэрийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны дарга танилцуулах аж.
Түүнчлэн УИХ-ын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахалж ажиллахыг хуралдаан даргалагч даалгав.





