ФОТО: Өнөөдрийн чуулганы ирц бас л бүрдсэнгүй
2026 оны 3 сарын 26

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр хуралдах товтой бөгөөд 7 асуудал хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан. 10.00 цагаас эхэлдэг байсан чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр ч ирц бүрдээгүй байна.
МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал "Өнөөдрийн чуулганы ирц бас л бүрдсэнгүй. Одоо 14 цагаас МАН-ын бүлэг хуралдаж үүсээд буй асуудал дээр улс төрийн шийдвэр гаргана.
Би намын бүлгийн даргын ажлаа хийж чадаж байгаа байлгүй дээ. Би цэцэрлэгийн багш биш. Ард түмэндээ тангараг өргөсөн гишүүд чуулгандаа суух ёстой.
Өнөөдрийн байдлаар манай 8 гишүүн эрүүл мэндийнг асуудалтай, 3 нь гадаадад, 2 нь хүндэтгэх шалтгаантай байна" гэв.













Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668148
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





