Н.Учрал: Дээр байдаг хаалтыг авчихсан, одоо дээрээс бичлэг хийж гишүүдийн “candy crush“ тоглож байгаа эсэхийг харах боломжтой Н.Учрал: Дээр байдаг хаалтыг авчихсан, одоо дээрээс бичлэг хийж гишүүдийн “candy crush“ тоглож байгаа эсэхийг харах боломжтой
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Н.Учрал: Дээр байдаг хаалтыг авчихсан, одоо дээрээс бичлэг хийж гишүүдийн “candy crush“ тоглож байгаа эсэхийг харах боломжтой

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

Улсын Их Хурал (УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсоно. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар, УИХ-ын гишүүн Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор Ерөнхий сайд шийдвэр гаргасан талаар өчигдөр мэдээлсэн. Түүнчлэн Ардчилсан Намын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын ажлаа өгөх хүртэл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдээд байгаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Н.Учрал "Дээр байдаг хаалтыг авчихсан байгаа биз. Тэр дээрээс бичлэг хийж candy crush тоглож байгаа эсэхийг харах боломжтой.

Төрсөн өдрийн мэндчилгээг сэргээсэн. 3-р сарын 17-ны өдөр Тогтмолын Мөнхсайханы төрсөн өдөр нь тохиож байна. УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы төрсөн өдрийг тохиолдуулж ирэх 7 хоногт сургуулийн орчинд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. 3-р сарын 20-ны өдөр Хишигдэмбэрэлийн Тэмүүжин гишүүний төрсөн өдөр тохионо. Төрсөн өдрийн мэнд хүргэе."гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668024
1 эможи

keyboard_arrow_up