Б.Чойжилсүрэн, П.Наранбаярыг чөлөөлөх, Л.Энх-Амгалан, Б.Найдалааг томилох асуудлыг чуулганд танилцуулна Б.Чойжилсүрэн, П.Наранбаярыг чөлөөлөх, Л.Энх-Амгалан, Б.Найдалааг томилох асуудлыг чуулганд танилцуулна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 19, Пүрэв
Өнөөдөр тойм

Arslan.mn

Б.Чойжилсүрэн, П.Наранбаярыг чөлөөлөх, Л.Энх-Амгалан, Б.Найдалааг томилох асуудлыг чуулганд танилцуулна

2026 оны 3 сарын 19

Arslan.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагаас эхэлнэ.

Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг хийнэ.

Тодруулбал, Б.Чойжилсүрэн, П.Наранбаярыг чөлөөлөх, Л.Энх-Амгалан, Б.Найдалааг томилох асуудлыг чуулганд танилцуулна.

Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр товложээ. Үүнд,

  • Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаарх Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгаНийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр соёрхон … /Засгийн газар 2025.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Бусад

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668013
0 эможи

keyboard_arrow_up