Хувьсах зардлаар халаасаа дүүргэсэн Ж.Галбадрах дахин САЙДЫН СУУДАЛД санаархаж эхлэв үү... Хувьсах зардлаар халаасаа дүүргэсэн Ж.Галбадрах дахин САЙДЫН СУУДАЛД санаархаж эхлэв үү...
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 18, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хувьсах зардлаар халаасаа дүүргэсэн Ж.Галбадрах дахин САЙДЫН СУУДАЛД санаархаж эхлэв үү...

2026 оны 3 сарын 18

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох талаар Г.Занданшатар танилцуулга хийнэ.

Учир нь П.Наранбаяр, Б.Чойжилсүрэн нар өөрийн хүсэлтээр огцрох хүсэлтээ өгсөн тухайгаа мэдэгдсэн. Үүний дараагаар сайдад горилогсод эхнээсээ гараад ирж буй.

Тэдний нэг бол сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүн Ж.Галбадрах. Тэрээр  "БОЛОВСРОЛЫН САЛБАРЫГ ЧӨЛӨӨЛЬЕ, УИХ-ын дарга аа" гэх уртаас урт пост бичиж гарч ирснийг харсан салбарын олон хүн шүүмжилж эхэлжээ.

Түүнийг боловсролын салбарыг  өөрчлөхийн тулд 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвших саналыг нь хүлээн авч гишүүн болсон гэж ярьдаг. Гэтэл саяхан гэхэд  “Шинэ Монгол” сургууль,  П.Наранбаяр сайд хэмээх ашиг сонирхлын асуудал хөндөгдөж, “Сургуулийн менежмент” төслөөрөө ₮1.2 тэрбумыг сургуулийнхаа данс руу шилжүүлсэн зэрэг  лобби, мөнгө угаалт, эрх мэдлээ урвуулсан асуудалд сэрдэгдсэн нэгэн.

Мөн 2024-2025 оны төрөөс хувийн сургуулиудад олгох хувьсах зардлаар Шинэ Монгол сургууль 1,3 тэрбум, Шинэ Монгол технологийн их сургууль 500 сая, Шинэ монгол Харүмафүжи сургууль 1,3 тэрбум төгрөг буюу нийт 3,1 тэрбум төгрөгийг аваад буй.

Тэгвэл энэ удаа жагсаалтаар УИХ-д тухалсан Гавьяат багш Ж.Галбадрахын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮95 сая
Гэр бүлийн орлого: ₮7,6 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮46 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,4 тэрбум  /Орон сууц-3, Амины орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮120 сая  /Toyota, Land Cruiser 200 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮15 сая /Эзэмших-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 сая
Хадгаламж: ₮57 сая 
Авлага: ₮2 тэрбум
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Arslan.mn

 

 

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667989
0 эможи

keyboard_arrow_up