УИХ-ын дарга аа, ХЭҮК чинь “ШАНТААЖ”-ны байгууллага болон хувирлаа

Хүний Эрхийн Үндэсний комисс нь хараат бусаар хүний эрхийг хамгаалах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хүний эрх зөрчигдсөн эсэхэд хяналт тавих үүрэг бүхий байгууллага.
Гэвч сүүлийн жилүүдэд ХЭҮК-оор дамжуулан албан тушаал ахих шат болгож, хүний эрхийн мэдрэмжгүй үйлдлүүдийг удаа дараа гаргадаг боллоо.
Үүгээр тогтохгүй хууль, хяналтын байгууллагуудыг дарамтлах, "шантаажлах" тохиолдлууд хөшигний ард цөөнгүй гарч байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байв.
Тухайлбал, 2026 оны нэгдүгээр сард СХД-ийн нэгдүгээр хэлтсийн цагдаа-жолоочийн гаргасан ёс зүйгүй үйлдлийг АТГ-аас шалган, эрүүдэн шүүх субьект бүхий мөрдөгчийн албан албан тушаал биш тул эрүүдэн шүүлт гэж үзэлгүй, ёс зүйн зөрчил хэмээн үзнэ гэж МШГ-ын тусгай субьект руу хэргийг шалгуулахаар шилжүүлсэн байв.
Уг асуудалтай холбоотой бичлэг, хэргийн дүгнэлтийн задаргааг анхаарч, хянаж ажилларааай хэмээн ХЭҮК рүү шилжүүлтэл, ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн "хадаас факт болох гоё бичлэг орж ирлээ" хэмээн комисс даяараа зарлаж, аль болох олон хэвлэл дуудаарай, сенсаци тарина гэж зар тараажээ.
Улмаар ХЭҮК-оос 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Хэвлэлийн бага хурлаар мэдээлэл хүргэхдээ мөрдөн шалгагдаж байсан цагдаа-жолоочийн бичлэгийг олон нийтэд дэлгэн, өөрсдөө уг хэргийг илрүүлж, сайн ажиллаж буй мэт дүр эсгэв. Гэтэл ХЭҮК нь мөрдөн шалгагдаж буй бичлэгүүдийг олон нийтэд цацах, өөрсдөө ямар ч хариу арга хэмжээ авч ажиллахгүй "тунхаг"-ийн зөвлөмж хүргүүлэх ажлыг хийх байгууллага мөн үү!?
Б.Сүнжид даргатай ХЭҮК нь хүний эрхийг хамгаалах бодит ажилгүй, таалсан нэгэндээ зөвлөмж хүргүүлдэг, таалагдахгүй нэгнийхээ бичлэг, хэргийн процессыг задалдаг хүний эрхийн мэдрэмжгүй улс төрийн "шантааж"-ны байгууллага болон хувирчээ. Улс төрийн захиалгат "дабль стандарт"-ыг утгаар нь хэрэгжүүлж байгууллага нь ХЭҮК болов.
Өнгөрсөн хугацаанд нийгэмд хүний эрхийг ноцтой зөрчсөн олон үйлдлүүд гудамж талбай, нам, төрийн ордонд ч гарах болсон. Энэ бүхэнд ХЭҮК ямар хариу арга хэмжээ авав, хэрхэн үр дүнтэй ажилласан нь тодорхойгүй хэвээр.
Бас нэгэн факт тодруулахад, ХЭҮК-ийн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн өнгөрсөн онд ШШГЕГ-ыг хөшигний ард дарамтлан өөрийн хүсэл сонирхлоо биелүүлэх үйлдэл гарсан байж болзошгүй байна. ХЭҮК-ийн гишүүд нь хүний эрх нэрийн дор төрийн хэдэн албан хаагчдын эрхэд халдаж, ил далд дарамтлах үйлдэл яваад байгаа юм биш биз, УИХ-ын дарга аа!?
Гоё нэртэй зөвлөмж хүргүүлдэг, тайлан, сэтгүүл гаргадаг ХЭҮК-ийн ажлыг нь хийлгэж, хөндлөнгийн хяналт, мониторинг хийж ажиллах цаг нь болжээ УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар аа!
























