Хаврын чуулганаар НӨАТ, ХХОАТ-ын хуулиудыг хэлэлцэнэ Хаврын чуулганаар НӨАТ, ХХОАТ-ын хуулиудыг хэлэлцэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 24, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Хаврын чуулганаар НӨАТ, ХХОАТ-ын хуулиудыг хэлэлцэнэ

2026 оны 2 сарын 24

Arslan.mn

УИХ-ын хаврын чуулган 20 хоногийн дараа буюу ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ.

Энэ чуулганаар нийтдээ 32 асуудал хэлэлцэхээр товлосны дотор 27 хуулийн төсөл багтжээ.

Чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын хамгийн онцлох сэдэв бол төрийн өмчит компаниудын хувьчлал, бүтцийн өөрчлөлт юм. Ирэх 2026-2028 оны хооронд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 33 аж ахуйн нэгжийг хувьчлах замын зураглалыг гаргажээ. Үүнд Хөрөнгийн бирж болон "Эрдэнэс Тавантолгой" зэрэг стратегийн ач холбогдол бүхий томоохон компаниудын хувьцааг олон нийтэд санал болгох асуудал багтсан нь хөрөнгийн зах зээлд томоохон хөдөлгөөн авчрах хүлээлттэй байна.

Мөн

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  •  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл;
  •  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд;
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667680
0 эможи

keyboard_arrow_up