Т.Мөнхсайхан: Иргэн төвтэй, санхүүгийн тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай  ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ бүрдүүлэхийг зорьж байна Т.Мөнхсайхан: Иргэн төвтэй, санхүүгийн тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ бүрдүүлэхийг зорьж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 10, Мягмар
Өнөөдөр тойм

Arslan.mn

Т.Мөнхсайхан: Иргэн төвтэй, санхүүгийн тогтвортой, хариуцлагатай, үр ашигтай ЭРҮҮЛ МЭНДИЙН ТОГТОЛЦООГ бүрдүүлэхийг зорьж байна

2026 оны 2 сарын 10

Arslan.mn

Өнөөдөр УИХ-ын даргын 526 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хуралдлаа.

Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан "Монгол Улсын Засгийн газраас 2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан эрүүл мэндийн салбарын бодлого, санхүүжилт, эрх зүйн орчны уялдааг цогцоор нь шинэчлэх ажлыг эрчимжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн салбарт хүний эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой 230 гаруй эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Үүнээс 13 нь шууд хамаарах хууль, бусад нь нийтлэг үйлчлэх хууль, захиргааны хэм хэмжээний актууд юм.

Тоо олон ч бодлогын уялдаа, хэрэгжилтийн үр нөлөө хангалтгүй байна.

Салбарын санхүүжилтийн хувьд ДЭМБ-аас ДНБ-ний 6%-иас доошгүйг эрүүл мэндэд зарцуулахыг зөвлөдөг. Манай Улсын 2026 оны төсвийн төсөлд ДНБ-ий 2.6% тусгагдсан байна. Анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилт ч олон улсын жишгээс доогуур хэвээр байна.

Эрүүл мэнд бол зардал биш улсын хөгжлийн суурь хөрөнгө оруулалт.

Иймд “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд:

• Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулга

• Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга

• Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга

• Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл зэрэг суурь эрх зүйн шинэчлэлийг хийнэ." гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667534
0 эможи

keyboard_arrow_up