Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг удирдах Ж.Дэлгэрсайхан ₮1,3 тэрбумын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦТАЙ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16¹ дүгээр зүйлийн 16¹.12-т заасны дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд даргаа олонхын саналаар хоёр жилийн хугацаагаар сонгож, чөлөөлөх зохицуулалттай. Үүний дагуу Төсвийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж даргаа шинээр сонгожээ.
Тус зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар Ж.Дэлгэрсайханыг даргаараа сонгосон байна. Тэрээр өмнө нь тус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан юм.
Өмнөх хоёр жилийн хугацаанд Н.Энхбаяр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг удирдаж байсан юм.
Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргаар Ж.Дэлгэрсайханы 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮234 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум /орон сууц-2, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮293 сая /Toyota Rav 4, Toyota, Land Criuser 300 маркийн 2 тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮30 сая /Хонь-30, Үхэр-10, Хурдан удмын адуу-1/
Газар: ₮5 саяын үнэлгээтэй /Эзэмших-0.07га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮15 сая
Хадгаламж: ₮42 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮179 сая гэж мэдүүлжээ.





