Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн нарын орлого гишүүн болсноор 60 саяас-1,3 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн нарын орлого гишүүн болсноор 60 саяас-1,3 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг, М.Бадамсүрэн нарын орлого гишүүн болсноор 60 саяас-1,3 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ

2026 оны 2 сарын 02

Arslan.mn

Ойрын өдрүүдэд УИХ-ын намрын чуулган завсарлаж, 126 гишүүд тойрогтоо ажиллаж буй.

Тухайлбал, Зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгаас парламентад сонгогдсон гишүүд мөн тойрогтоо ажиллаж “Эргэх холбоо” хөтөлбөрөө танилцуулж байна гэв.  Зүүн бүсээс Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг болон  М.Бадамсүрэн нар сонгогдсон.

Гэтэл дээрх гишүүд парламентад хийсэн ажилгүй, хэлгүй гэж хэлэхэд болно. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат гишүүн “Тамын 50 км“ замын засварыг эхлэхдээ тайз засаж үг хэлж найрласан нь олны дургүйцлийг хүргээд авсан.  Тодруулбал, Хэнтий-Дорнод чиглэлийн 50 км автозам "Тамын 50 км" гэж нэрлэгдээд удсан билээ. Энэ хэсэгт зорчдог иргэдийн автомашин эвдэрч, амийг нь авч одсон томоохон ослууд ч гарсан. Харин уг замын ажлыг эхлүүлэхдээ зүүн бүсээс сонгогдсон Ц.Идэрбат, Л.Соронзонболд, М.Ганхүлэг тэргүүтэй гишүүн асар засаж, уртын дуу сонсож, тайзан дээр үг хэлж, "найрласан" нь олны шүүмжлэлийг дагуулсан.

  • Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд нар гишүүдийн дунд нэрээ оруулан "ХӨДӨӨ АЖ АХУЙН ТУХАЙ" Хөдөө аж ахуйн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Харин М.Бадамсүрэн санаачилсан хууль ч үгүй аж.

Тэгвэл энэ удаа дээрх гишүүдийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын орлого УИХ-ын гишүүн болсноор 22 сая төгрөгөөс 104 сая төгрөг болж нэмэгджээ.

Arslan.mn

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮104 сая
Гэр бүлийн орлого: ₮136 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮774 сая  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮24 сая  / Toyota, Lexus маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮80 сая  /Хурдан удмын адуу-20, Үхэр-30/
Газар: 15 сая /Өмчлөх-0.7га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮6 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Улс төрд гарсан ч олонд танигдаагүй, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгийн орлого нь ₮90 сая болж,  ₮60 саяар НЭМЭГДЖЭЭ.

Arslan.mn

Улс төрийн шахааны томилгоо хийгдэх явдал тасардаггүй. Үүний тод жишээ бол М.Ганхүлэг гишүүн болсон. Учир нь түүний эхнэр Ж.Учрал нь саяхан гэхэд татаасаар "ЭТТ" ХК-нд ажилд орсон нь олны шүүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Гэхдээ М.Ганхүлэгийн хувьд улс төрд  өөрөө ч татаасных. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүн гэгддэг бөгөөд гэнэт л ХХААХҮ-ийн дэд сайд, улмаар гишүүн болтлоо “крандуулсан” гэхэд болно.

Түүний хувьд жүжигчин Г.Ундармаагийн “U film” Уран бүтээлийн нэгдэл болон “Түмэн хишигтэн”-д ажиллаж байсан намтартай аж.

Тэрээр түүний орлого 2023 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд байхдаа  32 сая төгрөг байсан бол гишүүн болсноор 60 сая төгрөгөөр нэмэгдэж, 90 сая болжээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮90 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮459 сая  /Орон сууц-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮24 сая  /Toyota, prius Alpha маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮170 сая /Сайн үүлдрийн хонь -2, Хурдан удмын адуу-10, Ямаа-150, Үхэр-20, Хонь-150/
Газар: ₮15 сая /Өмчлөх-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮106 сая
Хадгаламж: ₮86 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮188 сая гэж мэдүүлжээ.

“Олонд танигдаагүй“ Л.Соронзонболдын орлого нь гишүүн болсноор ₮281 саяас ₮1,3 тэрбум болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ

Arslan.mn

УИХ-ын гишүүн Л.Соронзонболдын орлого УИХ-ын гишүүн болсноор 281 сая төгрөгөөс 1,3 тэрбум төгрөг болж ОГЦОМ НЭМЭГДЖЭЭ. Учир нь 2023 онд буюу сонгуульд нэр дэвших үед жилийн 281 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байжээ. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1,3 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮135 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮153 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,9 тэрбум  /Орон сууц-1, Зуслангийн байшин-1, Хашаа байшин-1, баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-1/
Тээврийн хэрэгсэл: ₮127 сая  / Toyota, Highlander, Hyundai, Santa Fe маркийн  нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮62 сая  /Адуу-20, Үхэр-18/
Газар: ₮350 сая /Эзэмших-628м2-1, Эзэмших-699м2-2, Өмчлөх-840м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮281 сая
Хадгаламж: ₮744 сая  Бэлэн мөнгө: ₮67 сая
Авлага: ₮594 сая
Зээл:  ₮137 сая гэж мэдүүлжээ.

Шатахуун түгээгчээс САЙД болтлоо томорсон М.Бадамсүрэн ₮1,2 тэрбумын ОРОН СУУЦ,₮294 саяын үнэлгээтэй 120 гаруй АДУУТАЙ

Arslan.mn

Дорнодын Засаг дарга асан, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд  М.Бадамсүрэн гишүүн болсноор 659 сая төгрөгийн хөрөнгө борлуулсан орлого олж, үл хөдлөх хөрөнгө нь 228 сая төгрөгөөс 1,2 тэрбум болж НЭМЭГДЖЭЭ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮98 сая
Гэр бүлийн орлого:  ₮49 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮659 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /Орон сууц-1, Хашаа байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮55 сая  /Суудлын жижиг машин,Hyundai, Sonata 7 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮294 сая /Адуу-110, Үхэр-20, Хурдан удмын адуу-22/
Газар: ₮40 сая /Эзэмших-1га-2, Өмчлөх-3500м2-1, Өмчлөх-699м2-1, Өмчлөх-700м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮77 сая
Авлага: ₮80 сая
Зээл:  ₮658 сая гэж мэдүүлжээ.

М.Бадамсүрэн нь газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлсэн байдаг.  Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл 9 жил ажиллаж байгаад УИХ-д тухалсан билээ.

Түүнийг аймгийн Засаг даргын орлогч болон Засаг даргаар ажилласан 11 жилийн хугацаанд Дорнод аймаг хөгжих нь байтугай өнгө зүс нэмээгүй, сайжирч, дээрдсэн зүйлгүй өдийг хүрсэн. Тиймээс ч Засгийн газар болон УИХ-д тухалсан түүнийг ажил хийнэ гэдэгт эргэлзэх хүн олон доо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
667415
1 эможи

keyboard_arrow_up