Тэмээн уралдааны холбооны ерөнхийлөгч болсон УИХ-ын гишүүн Р.Сэддорж ₮747 саяын үнэлгээтэй 4 ОРОН СУУЦ, ₮222 сая үнэлгээтэй 55 ТЭМЭЭ, МАЛТАЙ

Монголын Тэмээн Соёл Уралдааны холбооны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж сонгогджээ.
Харин Тус холбооны тэргүүнээр Баянхонгор аймгийн харьяат Т.Батбаяр, дэд тэргүүнээр Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, Өмнөговь аймгийн харьяат Б.Чандмань нар сонгогдсон байна.
Тэгвэл Тэмээн Соёл Уралдааны холбооны ерөнхийлөгч болсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮129 сая
Гэр бүлийн орлого: ₮75 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮747 сая /Орон сууц-4/
Тээврийн хэрэгсэл: ₮200 сая /Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮222 сая /Хурдан удмын адуу-23, Тэмээ-25, Хонь-50, Адуу-40, Тэмээ-30/
Газар: ₮146 сая /Өмчлөх-07га-2, Өмчлөх-1га-2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮142 сая
Авлага: ₮0 тэрбум
Зээл: ₮22 сая гэж мэдүүлжээ.
Түүний хувьд "Говийг устай болгоно" Төрийн ордонд заларсан гишүүн ч УИХ-д гараад жил өнгөрлөө. Засаг даргын сэнтийд байхдаа бодож төлөвлөсөн ажлаа гүйцээнэ гээд гишүүн болсон ч сураг нь тасарсан гэж говийнхон хэлж буй.
Дөрвөн жил хаа ч байсан юм гэж байтал нэг зун нь өнгөрчихлөө. Тэр магад мартчихсан байж болох юм. Төрийн ордонд “төөрч” явах танилцах дадлага нь одоо дууссан бол хэлсэн ярьсан ажлаа хийнэ үү.
Одоогийн байдлаар Р.Сэддорж гишүүн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдож, Ардчиллын тэргүүн дээд "Чингисийн одон"-гоор шагнуулж, хэдэн удаа тойргоо тойрсноос өөр хийсэн ажил алга даа.







