С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо

УИХ-ын үдээс хойших хуралдаанаар С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох эсэх талаар нууц санал хураалт явууллаа.
Нууц санал хураалтад 104 гишүүн оролцож, 83 нь зөвшөөрснөөр С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томиллоо.
Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нь эдийн засагч, санхүүч, менежерийн туршлагадаа үндэслэн гурван тулгуурт бодлого хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Мөн дараагийн тэргүүний хувьд Төв банкийг Засгийн газрын “касс” болгохгүйгээр төсвийн бодлогын алдааг засдаг, эдийн засгийн өсөлтийг тэтгэх мэргэжлийн стратегийн түнш байх түвшинд хүргэхийг зорино гэдгээ онцолсон юм.
Түүний богино хугацаанд авч хэрэгжүүлэх ажил бол репо санхүүжилт болон бусад хэрэгслийг аль нэг банк эсвэл салбарт зориулан тусгайлан хуваарилдаг байдлыг бүрэн халах юм. Мөн валютын гарах урсгалыг нэмэгдүүлж буй тансаг болон импортын хэрэглээний зээлийг бодлогын хүү өсгөхөөс бусад хэрэгслүүдээр хязгаарлах аж.





