ТАНИЛЦ: Удахгүй томилогдох гэж буй 14 ДЭД САЙД ТАНИЛЦ: Удахгүй томилогдох гэж буй 14 ДЭД САЙД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТАНИЛЦ: Удахгүй томилогдох гэж буй 14 ДЭД САЙД

2025 оны 12 сарын 17

Arslan.mn

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2025.12.17/ хуралдаж,   салбартаа шинэчлэл хариуцан ажиллах дэд сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Дэд сайдуудын томилгоотой холбоотой асуудыг Удирдах зөвлөлөөр шийдэж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар томилохоор төлөвлөжээ.

Тэгвэл яг одоо Ерөнхий сайд Г.Занданшатарын танилцуулсан дэд сайд нарыг танилцуулж байгаа бөгөөд удахгүй томилогдох юм.

Arslan.mn

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдад МИАТ-ийн захирал асан Б.Мөнхтамир: COP 17 хурлын ложистик, зохион байгуулалт, гадаад харилцаа, "Тэрбум мод", уур амьсгалын өөрчлөлтийн төслүүд хариуцах юм байна.

Тэрбээр МИАТ-ийн захирлаар ажиллаж байгаад саяхан өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн ч олон нийт түүнийг үргэлжлүүлэн ажиллуулахыг хүсэж байв.

Б.Мөнхтамир Мэдээллийн системийн менежментээр Монголд мэргэжил эзэмшсэн ч хос мэргэжилтэй болохоор АНУ-ын Виржиниа мужийн олон улсын их сургуульд Бизнесийн удирдлага, Олон улсын санхүүгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

МИАТ-ын удирдлагуудаар ажиллах байх хугацаандаа олон улсын нислэгийг шинэ түвшин гарган ажилласан аж.

  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэд сайдаар Г.Дашням
  • Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба: Хошууч генерал цолтой тэрбээр цэргийн ухааны доктор Phd, Кибер аюулгүй байдлын командлагч. Зэвсэгт хүчний жанжин штабын анги нэгтгэлийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлсэн байна. 
  • Хууль зүйн дэд сайдад ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Д.Мөнх-Эрдэнэ
  • Эрүүл мэндийн дэд сайдаар анагаах ухааны докторант Г.Номин
  • АЖ үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар Б.Энхтүвшин
  • Сангийн дэд сайдаар Б.Хулан
  • ЦХИХХ-ны дэд сайдаар Г.Баярхүү
  • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар Б.Солонго
  • Зам, тээврийн дэд сайдаар Г.Ганболд
  • Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн
  • Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайдаар Д.Нямжав
  • Эрчим хүчний дэд сайдаар С.Далхаасүрэн
  • Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин

Мөн ХББОС-ын дэд сайдыг Ногоон нам, Боловсролын дэд сайдыг ХҮН нам томилохоор тохиролцжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666800
1 эможи

keyboard_arrow_up