Дипломат албанд 17 жил ажилласан туршлагатай Г.Уянга Сингапур Улсад суух Элчин сайдаар томилогдоно

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаярыг эгүүлэн татаж, түүний оронд Г.Уянгыг томилохоор болжээ.
Ганболдын Уянга нь дипломат албанд 17 жил ажилласан туршлагатай бөгөөд 2006 онд Тагнуулын ерөнхий газрын дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсчээ. Мөн 2012 онд Япон улсын Олон улсын харилцааны их сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр суралцаж, магистр хамгаалсан байна.
Англи, хятад хэлний мэдлэгтэй. Түүний хувьд 2008 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтнээр ажиллаж мерит зарчмаар дэвшин ажиллажээ.
Сүүлд 2024-2025 онд Америк, Ойрхи Дорнод, Далайн орнуудын газарт зөвлөхөөр ажиллахаас гадна Сингапур улсад суугаа Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байжээ.






