Австри Улсад суух Элчин сайдад томилогдохоор зэхэж буй Д.Мөнхтөр Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болсноор ОРЛОГОГҮЙ болжээ

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэгийг эгүүлэн татаж, оронд нь Д.Мөнхтөрийг томилохоор болжээ.
Түүний хувьд 2019-2023 онд Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суугаа Элчийн сайдын яаманд хоёрдугаар нарийн бичгийн дарга, Элчин зөвлөх, 2023 оноос хойш ГХЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байна. Тэрбээр төрийн албанд 14 жил ажилласнаас сүүлийн долоон жил дипломат албанд ажиллажээ.
Тэгвэл Австри Улсад суух Элчин сайдаар томилогдох Д.Мөнхтөрийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрээр, 2023 онд жилийн 248 сая төгрөгийн орлоготой байсан түүний хувьд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд болсноор орлогогүй болсон хэмээн мэдүүлжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮0 сая
Гэр бүлийн орлого: ₮170 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮692 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮40 сая /Toyota, Crown маркийн машинтай /
Мал аж ахуй: ₮120 сая /Адуу-10, Хурдан удмын адуу-20/
Газар: ₮20 сая /Эзэмших-га-1, Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮7 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая сая гэж мэдүүлжээ.





