Унгар Улсад суух Элчин сайдаар томилогдох Н.Энхтайван ₮1,8 тэрбумын ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮385 саяын ОРЛОГОТОЙ

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржавыг эгүүлэн татаж, оронд нь Н.Энхтайваныг томилохоор болжээ.
Түүний хувьд 2016-2020 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга, 2020-2021 онд Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан. Англи, хятад хэлний мэдлэгтэй гэжээ.
Тэгвэл Унгар Улсад суух Элчин сайдаар томилогдох Н.Энхтайваны 2020 онд буюу ГХ-ны сайд байх үеийн АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮385 сая
Гэр бүлийн орлого: ₮24 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,8 тэрбум /Орон сууц-1, Зуслангийн байшин-1, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-3/
Тээврийн хэрэгсэл: ₮35 сая /Lexus, 470, Toyota, Highlander маркийн 2 машинтай /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮250 сая /Өмчлөх-603м2-1, Өмчлөх-700м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮35 сая
Хадгаламж: ₮88 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая сая гэж мэдүүлжээ.






