Чех Улсад суух Элчин сайдаар томилогдох ГХЯ-ны Б.Болормаа ₮5,6 тэрбумын үнэтэй 5 ОРОН СУУЦ, 7 БАРИЛГАТАЙ

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Гансүхийг эгүүлэн татаж, оронд нь Б.Болормааг томилохоор болжээ.
Түүний хувьд 2017-2022 онд ГХЯ-ны Европын газрын дэд захирал, 2022 оноос хойш Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байна.
Тэгвэл Чех Улсад суух Элчин сайдаар томилогдох ГХЯ-ны Б.Болормаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮153 сая
Гэр бүлийн орлого: ₮726 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮5,6 тэрбум /Орон сууц-5, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-7/
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Жийп болон туулах чадвар өндөр машинтай/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮225 сая /Эзэмших-27598м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮35 сая /дотоод/ ₮42 сая /гадаад байгаа/
Авлага: ₮0 сая
Зээл: ₮79 сая гэж мэдүүлжээ.






