АНЭУ-д суух Элчин сайдаар томилогдох А.Ананд жилийн ₮103 саяын ОРЛОГОТОЙ, ₮155 саяын ХАДГАЛАМЖТАЙ АНЭУ-д суух Элчин сайдаар томилогдох А.Ананд жилийн ₮103 саяын ОРЛОГОТОЙ, ₮155 саяын ХАДГАЛАМЖТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

АНЭУ-д суух Элчин сайдаар томилогдох А.Ананд жилийн ₮103 саяын ОРЛОГОТОЙ, ₮155 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.

Тухайлбал, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатарыг эгүүлэн татаж, түүний оронд нь А.Анандыг томилохоор болжээ.

Түүний хувьд 2019-2020 онд Хөрш орнуудын газарт зөвлөх, 2020-2021 онд Ази, Номхон далайн орнуудын газрын
дэд захирал, 2021 оноос хойш Америк,Ойрхи Дорнод, Далайн орнуудын газрын захирлаар ажиллаж байна.

Тэгвэл АНЭУ-д суух Элчин сайдаар томилогдох А.Анандын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮103 сая
Гэр бүлийн орлого: ₮38 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮180 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮30 сая /Toyota, Highlander маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮155 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮16 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666784
0 эможи

keyboard_arrow_up