Францад суух Элчин сайдаар томилогдох Ц.Мөнх-Оргил ₮2 тэрбумын ХАУС, ₮8 тэрбумын ХАДГАЛАМЖ, ₮4,4 тэрбумын АВЛАГАТАЙ

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.
Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүүг эгүүлэн татаж, оронд нь Цэндийн Мөнх-Оргилыг томилохоор болжээ.
Түүний хувьд 2024 оноо эхлэн УИХ-д дарга асан Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр ажиллаж байсан.
Тэгвэл Франц Улсад суух Элчин сайдаар томилогдох УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргилийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮1,6 тэрбум
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2 тэрбум /Амины орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮170 сая /Lexus, 570, Жийп болон туулах чадвар өндөр машин нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮72 сая
Хадгаламж: ₮8 тэрбум /дотоод/ ₮750 сая /гадаад байгаа/
Авлага: ₮4,4 тэрбум
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.





