Энэтхэг Улсад суух Элчин сайдаар томилогдох Л.Өлзийт  ₮80 саяын орон сууцнаас өөр ХӨРӨНГӨГҮЙ Энэтхэг Улсад суух Элчин сайдаар томилогдох Л.Өлзийт ₮80 саяын орон сууцнаас өөр ХӨРӨНГӨГҮЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Энэтхэг Улсад суух Элчин сайдаар томилогдох Л.Өлзийт ₮80 саяын орон сууцнаас өөр ХӨРӨНГӨГҮЙ

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.

Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганболдыг эгүүлэн татаж, оронд нь Л.Өлзийтийг томилохоор болжээ

Түүний хувьд 2022-2023 онд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалах Аж үйлдвэрийн нэгдлийн Дели хот дахь Техник, хамтын ажиллагааны асуудал хариуцсан төлөөлөгч, 2023 оноос БНЭУ-д суугаа Элчин сайдын яаманд Элчин зөвлөхөөр ажиллаж байна.

Тэгвэл Энэтхэг Улсад суух Элчин сайдаар томилогдох Л.Өлзийтийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮9 сая
Гэр бүлийн орлого: ₮1,7 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮80 сая  /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮800 мянга 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666780
1 эможи

keyboard_arrow_up