Лаос Ард Улсад суух Элчин сайдаар томилогдох Д.Баттөр ₮2,7 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮591 саяын ХАДГАЛАМЖТАЙ Лаос Ард Улсад суух Элчин сайдаар томилогдох Д.Баттөр ₮2,7 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮591 саяын ХАДГАЛАМЖТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Лаос Ард Улсад суух Элчин сайдаар томилогдох Д.Баттөр ₮2,7 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮591 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 12 сарын 16

Arslan.mn

УИХ-ын дарга Н.Учралд Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох талаарх Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг өчигдөр /2025.12.16/ өргөн мэдүүлээд буй.

Тухайлбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Даваахүүгийн Баттөрийг томилохоор болжээ.

Түүний хувьд 2018-2021 онд "МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2021-2022 онд Сангийн яамны МУ-ын "Хилийн боомтын үндэсний зөвлөл"-ийн Ажлын албаны дарга, НБД, 2022 оноос эхлэн Сангийн яамны Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн зохицуулагчаар ажиллаж байна.

Тэгвэл Лаос Ард Улсад суух Элчин сайдаар томилогдох Д.Баттөрийн  2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр,  2021 оноос эхлэн Сангийн яамны Төслийн зохицуулагчаар ажилласнаар түүний жилийн орлого нь 124 сая төгрөгөөс 308 сая төгрөг болж нэмэгджээ.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮308 сая
Гэр бүлийн орлого: ₮859 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,7 тэрбум  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй ₮20 сая /Адуу-10/
Газар: ₮0 сая /Эзэмших-0.04га-1, Эзэмших-04га-2/ үнэлгээгүй 3 газартай
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮591 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666779
0 эможи

keyboard_arrow_up