Түрийвчнийхээ зузаанаар гишүүдийг тэргүүлдэг Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө  борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ Түрийвчнийхээ зузаанаар гишүүдийг тэргүүлдэг Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Түрийвчнийхээ зузаанаар гишүүдийг тэргүүлдэг Б.Түвшингийн орлого нь буурсан ч хөрөнгө борлуулсан орлого ₮12 тэрбумаар НЭМЭГДЖЭЭ

2025 оны 12 сарын 09

Arslan.mn

Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Төрийн өндөр албан тушаалтнууд АТГ-т 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргасан байна. Энэ хүрээнд бид УИХ-ын гишүүдийн ХОМ-ийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл энэ удаа УИХ-д тухалсан  Б.Түвшин гишүүний   2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, гишүүд дундаа Нийслэлийн төлөөлөгчөөр нэг удаа сууж үзсэнээс өөрөөр улс төрд мэдлэг туршлага багатай нэгэн ч  15,4 тэрбумын орон сууц үл хөдлөхтэй, 1 тэрбум төгрөгийн хоёр жийптэй,  7,6 тэрбумын авлагатайгаараа УИХ-ын гишүүдийн орлогын жагсаалтыг тэргүүлж буй.  

2003 оноос хойш П.Батсайханы “АПУ” ХК-ийн Санхүү эрхэлсэн захирлаар ажилласан, улмаар 2016 онд Хан-Уул дүүргийн НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, мөн ондоо “Миг даатгал” ХХК-ийг эхнэртэйгээ хамтран эзэмшиж, өөрөө “Хаан даатгал” ХХК-ийг удирдаж байсан нэгэн.

Өмнө нь хэвлэлээр УИХ-ын гишүүн Б.Түвшингийн “Хаан даатгал” ХХК нь 2017 оноос хойш төрийн 114 тендерт шалгарсан гэх мэдээлэл гараад олны шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. Өнгөрөгч 2024 онд л гэхэд төрийн 34 тендерт шалгарсан гэдэг.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮2 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮715 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮12.2 тэрбум
Орон сууц барилга байгууламж: ₮15.4 тэрбум  /Орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-5, ффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮1 тэрбум  /Mercedes Benz, GLE 400, Lexus, LX 600 маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮0 сая 
Газар:₮66 сая / Эзэмших-1000м2-1, Эзэмших-128м2-1, Эзэмших-500м2-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 сая
Хадгаламж: ₮200 сая   Бэлэн мөнгө:₮ 804 сая
Авлага: ₮7,6 тэрбум
Зээл:  ₮4,2 тэрбум гэж мэдүүлжээ.

Ташрамд дурдахад, Б.Түвшин өнгөрөгч 2024 оны УИХ-ын сонгуулиас яг сарын өмнө өөрийн “Хаан даатгал” ХХК-ийг Ж.Баярсайхан гэгчид шилжүүлсэн. Учир нь, УИХ-ын гишүүн төрөөс тендер авдаг компанитай байж болохгүй хуультай. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666690
0 эможи

keyboard_arrow_up