ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ: Оюутолгой хоёр “Эрдэнэт“-тэй тэнцэх зэсийн нөөцийг олборлолгүй, газрын хөрсөнд үлдээх гэж байна

"Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсгол /Оюутолгойн сонсгол/ өнөөдөр эхэлж байна.
Өнөөдөр /XII.08/ Сонсголын эхний өдөр "Жавхлант", "Шивээ толгой" ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байна.
Шинжээчийн мэдээллээр, Хоёр "Эрдэнэт", Монголын хамгийн том мөнгөний орд болох Асгаттай адил хэмжээний мөнгийг олборлолгүйгээр, газрын хөрсөнд үлдээх тооцоо гаргажээ. Эндээс сорчлон ашиглах гэж байна гэж дүгнэж болохоор байна. Ордын хайгуулын ажлыг дуусгаж, ордын үйлдвэрлэлийн нөөцийг бүрэн ашиглах хэрэгтэй.
Хойд Хюго ордыг ашиглах хугацаандаа хайгуулын ажлыг үргэлжлүүлэн шинэ ТЭЗҮ хийх хэрэгтэй. Хойд Хюго нь ОТ-н хамгийн баян орд мөн. Гэтэл энэ ордын 48 хувь газрын хэвлийд үлдэхээр байна. Хайгуулын ажлыг үргэлжлүүлбэл нөөц өснө гэдгээ анхааруулав.





