Шадар сайд болохоор зэхэж буй Н.Номтойбаяр “орох оронгүй“ болсон ч ₮8,4 тэрбумын үнэлгээтэй 12 МАШИНТАЙ

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар Н.Учрал томилогдож, тамгаа гардаж авсан. Өнөөдөр тэрбээр Засгийн газрын бүтцээ танилцуулах юм. Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтцээ цомхон, бүтээмжтэй байхад анхаарна гэдгээ илэрхийлсэн. Одоогоор сайд нарын нэрс эцэслэгдээгүй ч 17 яам, дөрвөн дэд сайдтай байх хувилбар сонсогдож буй.
Тухайлбал, Онцгой байдал эрхэлсэн Шадар сайдад Н.Номтойбаярын нэр яригдаж байна.
Тэгвэл Сайд болох хүсэлтэй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр 2023 онд ₮1,3 тэрбумын үл хөдлөх хөрөнгөтэй байсан түүний хувьд гишүүн болсноор орох оронгүй буюу орон сууцгүй болжээ. Харин түүний машины цуглуулга 3,4 тэрбумаас ₮8,4 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮2,1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮50 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮8,5 тэрбум үнэлгээтэй 12 тээврийн хэрэгсэлтэй
- Mercedes Benz, MERS
- Mercedes Benz, UNIMOG
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, 450
- Mercedes Benz, UNIMOG-1300
- Mercedes Benz, G500
- Mitsubishi, TREDIA
- Mercedes Benz, G500
- Mercedes Benz, ACTROS-4150K
- Land Rover, Range Rover
- Mercedes Benz, G 500
- Мотоцикл,Harley Davidson, Harley Davidson
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮100 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.




















