ШИНЖЭЭЧ: “Тавантолгой түлш“ ХХК-ийн Ц.Даваацэрэн захирлын үед ₮10 тэрбумын долоон алдаа ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН
2025 оны 2 сарын 04
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2025.02.04/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна.
Өнөөдрийн сонсголоор холбогдох ШИНЭЖЭЭЧДИЙН ДҮГНЭЛТИЙГ сонсолоо.
ШИНЖЭЭЧийн өгсөн мэдээллээр, "Тавантолгой түлш" ХХК-ийн гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн үед буюу 2022-2023 онд “Тавантолгой түлш“ ХХК-ийн санхүүгийн тайлангаар ₮10 тэрбумын алдаа ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН байна.
Тухайлбал,Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнгийн үед
- 2022 оны санхүүгийн тайлангаар батлагдсан төсөв 281.6 тэрбум төгрөг бол зарцуулалт 325.5 тэрбум төгрөгөөс 9 тэрбум төгрөгийн 4 алдаа зөрчил илэрсэн.
- 2023 онд онд батлагдсан батлагдсан төсөв 285 тэрбум төгрөг бол гүйцэтгэл 304.8 тэрбум төгрөгөөс 1.1 тэрбум төгрөгийн 3 алдаа зөрчил тус тус илэрсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661564
0 эможи
Зочин
2025-02-04 17:04
Гэртээ 5 тэрбумыг авилгалд аваад чихдүүлсэн гээд зөндөө хэвлэл мэдээлэлээр явсан.Түүнээс хойш өчнөөн л идэж уух боломж гаргасан байх юм.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: