М.Нарантуяа: Утааг бууруулах нэрийдлээр авлига, залилан цэцэглэж байна
Иргэдийн хүсэлтийн дагуу нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон юм.
Тэгвэл товлосон хуваарийн дагуу өнөөдөр /2025.02.03/ Утааны сонсгол "Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл" сэдвээр үргэлжилж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа "Сүүлийн 15 жилд ₮1 их наяд 500 гаруй тэрбумыг УТААГ бууруулахад зарцуулсан ч өнөөдөр ямар байдалтай байгааг хэнээс ч асуусан тодорхой байна. Утааг бууруулах нэрийдлээр авлига, залилан цэцэглэж байна.Хариуцлага тооцдоггүй учраас энэ их мөнгө ямар ч үр дүнгүй, хаа сайгүй үрэгдэж байна.
2 жилийн өмнөх УТААНЫ СОНСГОЛЫН үр дүн хаана байна. Иргэд бухимдаад, бүгдийг нь ХУЛГАЙЧ нохойгоор нь дуудаад байгаа нь аргагүй. Хулгай гэж юу байдгийг мэдэхгүй маниус хүртэл дуудагдаад байна" гэв.








