“Эрдэнэт хотод байдаг “Петролиум продакшн“ компани дизель түлшний 25%-д керосин, нафта хольж ХУУРАМЧ ШАТАХУУН хийдэг“ “Эрдэнэт хотод байдаг “Петролиум продакшн“ компани дизель түлшний 25%-д керосин, нафта хольж ХУУРАМЧ ШАТАХУУН хийдэг“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 19, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“Эрдэнэт хотод байдаг “Петролиум продакшн“ компани дизель түлшний 25%-д керосин, нафта хольж ХУУРАМЧ ШАТАХУУН хийдэг“

2025 оны 1 сарын 07

Arslan.mn

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн, Д.Пүрэвдаваа нарын гишүүд Хуурамч шатахууны эсрэг хууль өргөн барьж байгаа талаараа мэдээлэл өглөө

Энэ үеэр УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Татвараас зугтдаг бизнес Монголд байгаа. Энэ нь хуурамч шатахуун хийдэг бүлэг хүмүүс. Зориулалтын бусаар керосин, нафта зэрэг олон хольцыг Монгол Улсад онцгой татваргүй оруулж ирж технологийн бусаар хольдог.

Жишээ нь Эрдэнэт хотод байдаг Петролиум продакшн компани ОХУ-аас орж ирсэн гучин вагонд оригнал дизелийн түлш авчирчихаад түүнийхээ 25 хувийг соруулж аваад дээрээс нь керосин, нафта зэргийг нэмдэг. Түүнчлэн 30 литр бэхжүүлэгч бодис нэмж вагоны таглааг хаагаад хуурамч шатахуун хийж байна.

Үүнийг Монголчууд хэрэглээд машинаа эвддэг.

Хуурамч шатахууны эсрэг хуулийг 2019 онд миний бие өргөн бариад хоёр жилийн туршид хэрэгжээд явж байсан. Гэтэл 2023 оны долоодугаар сард Үндсэн хуулийн цэц миний санаачилсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн. Ингээд тэр дүгнэлтийн дагуу тус хууль хэрэгжихээ больсон.

Иймд хуурамч шатахууны эсрэг хуулийг дахин өргөн барьж байна. 126 гишүүн энэ хуулийг дэмжинэ гэдэгт итгэж байна. " гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661028
1 эможи

Зочин
2025-01-07 22:27
Өчнөөн хүний машиныг сүйтгэсэн байна. Хатуу хариуцлага тооцоорой.
Зочин
2025-01-07 21:25
шууд баривчлаад хорих хэрэгтэй ийм хүмүүсийг эрүүгийн цагдаа яагаад шалгахгүй бгам бэ
Зочин
2025-01-07 19:59
Баарнууд архи хундагалж зардаг шиг бензин хундагалж өчнөөн ашиг олдог байж ичдэггүй муусайн новшнууд!!! Шуналын туламнууд !!!
keyboard_arrow_up