Д.Амарбаясгалан : Гишүүд УИХ-ын дэгийг Амарбаясгалангийн “ДЭГ“ юм шиг ойлгож, ярьдгаа болих хэрэгтэй Д.Амарбаясгалан : Гишүүд УИХ-ын дэгийг Амарбаясгалангийн “ДЭГ“ юм шиг ойлгож, ярьдгаа болих хэрэгтэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан : Гишүүд УИХ-ын дэгийг Амарбаясгалангийн “ДЭГ“ юм шиг ойлгож, ярьдгаа болих хэрэгтэй

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдаан эхлэхээс өмнө УИХ-ын дарга Д.Амарбаясгалан түүний талаар гараад буй асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Энд нэг зүйлийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

Гишүүд УИХ-ын хуралдааны дэгийг Д.Амарбаясгалангийн дэг юм шиг ойлгож, юм ярьдаг аа болих хэрэгтэй. Энэ УИХ-аар батлагдсан дэг. П.Мөнхтулга гишүүн гараад явчихсан байх юм. Би одоо П.Мөнхтулга гишүүнийг шээсний шинжилгээ өг гэж хэлээгүй. Тэгж байгаа бол би дэглэж байна гэсэн үг.

Харин дэгийн дагуу үг хэлэх, асуулт асуух эрх нь өөрөө УИХ-ын дэгээр зохицуулагдаж байгаа гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

УИХ-ын нийтлэг нэр хүндэд халдаж, Монгол Улсын парламентын ардчилсан тогтолцоогоо гутаах, гадаад дотоодын элдэв явуулгад огт автаж болохгүй гэдгийг гишүүд хариуцлагатай ойлгож байгаарай гэдгийг хэлье" гэв.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660133
0 эможи

зочин
2024-11-14 13:24
Наад П.Мөнхтулга чинь юу ч ярьж мэдэх нөхөр шүү. Өнгөрсөн сонгуулиар Архангайд сонгуулийн сурталчилгаа хийх үеэр оройн 19 цагийн үед Цагдаагийн хэлтэс дээр өөрөө явж очихоод Цагдаа намайг баривчиллаа гэж бөөн асуудал дэгдээсэн нөхөр байгаа юм.
зочин
2024-11-14 13:24
Наад П.Мөнхтулга чинь юу ч ярьж мэдэх нөхөр шүү. Өнгөрсөн сонгуулиар Архангайд сонгуулийн сурталчилгаа хийх үеэр оройн 19 цагийн үед Цагдаагийн хэлтэс дээр өөрөө явж очихоод Цагдаа намайг баривчиллаа гэж бөөн асуудал дэгдээсэн нөхөр байгаа юм.
Зочин
2024-11-14 12:14
ene 2 buur huvchlaad abtsiin bishuu gishuudiin yriagaar
keyboard_arrow_up