“ Үг хэлдэг ч үйлдэл хийдэггүй  МАН-ын жагсаалтынхан...“ “ Үг хэлдэг ч үйлдэл хийдэггүй МАН-ын жагсаалтынхан...“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ Үг хэлдэг ч үйлдэл хийдэггүй МАН-ын жагсаалтынхан...“

2024 оны 11 сарын 06

Arslan.mn

МАН-ын жагсаалтын нэгд бичигдсэнээ УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц би өмнө Төсвийн талаар сануулж байсан гэв.

Тэрбээр "2025 оны гэлтгүй Монгол улсын төсвийн хувьд доорх байр суурьтай байгаа бөгөөд чуулганаар үүнийгээ илэрхийлсэн. Төсвийг өргөн барихаас өмнө яам тус бүрээр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн саналыг тусгах, төсвийг дунд хугацаанд төлөвлөж, нийгэм эдийн засгийн томоохон төслүүдийг бодитоор хэрэгжүүлэх бололцоог бий болгох хэрэгтэйг сануулсан.

Яамнууд төсвийг өргөн барихаас өмнө олон нийтийн оролцоог хангаагүй учраас ийм нөхцөл байдал үүсэж байна.

Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр олон нийтийн оролцоо 19/100 оноотой байгаа нь өнөөдрийн гол асуудал" гэжээ.

Улс төр гэж бараг мэдэхгүй атлаа их улс төр рүү ичиж, эмээлгүй орсон МАН-ын жагсаалтынхан   ингээд эхнээсээ тараа таниулаад байна. Тэд үг хэлдэг ч үйлдэл хийдэггүй нь хамгийн ноцтой.

Шинэ хүмүүс шинэ сэдэв хөндөж, нийгмийн олон асуудлыг анхаарч үзэх байх гэсэн сонгогчдын итгэл талаар болж, МАН-ын жагсаалтынхан үг хэлдэг ч үйлдэл хийдэггүй...

Аз, ёндоогоор МАН-ын жагсаалтаар гишүүн болсон "нялх" гишүүд цаашдаа улс төрд хол явъя гэвэл улс орны нэн чухал шийдвэрүүдэд гар биеэрээ оролцох хэрэгтэй, иргэдийн төлөөлөл гэдгээ харуулж дуугарах хэрэгтэй. Үгүй бол жорлсон ярьсаар байгаад 4 жилин карьераа  дуусгана шүү гэдгийг сануулмаар байна.

Анхнаасаа зөв улс төр хийхгүй бол дараа нь мянган сайхан амлалт өгөөд ч нэмэргүй болов уу. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659982
1 эможи

Зочин
2024-11-06 20:12
Юун тер удирдах бэ, ичмээрээ!
keyboard_arrow_up