Д.Амарбаясгалан: Хууль иргэдэд дарамт шахалт биш, амьдралд нь дэмжлэг болох учиртай Д.Амарбаясгалан: Хууль иргэдэд дарамт шахалт биш, амьдралд нь дэмжлэг болох учиртай
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Хууль иргэдэд дарамт шахалт биш, амьдралд нь дэмжлэг болох учиртай

2024 оны 10 сарын 01

Arslan.mn

УИХ-ын намрын чуулганы нээлтэд 100 гишүүн ирснээр ирц 79.4 хувьд хүрч, нээлтээ хийж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээлтэд үг хэлэх үеэрээ “УИХ-ын анхдугаар чуулганаар бид Засгийн газрыг байгуулсан бол ээлжит бус чуулганаар 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2024 оны төсвийн тодотгол зэрэг хэд, хэдэн чухал төслүүдийг хэлэлцсэн. Энэ удаагийн намрын чуулганаар бид эдийн засгийн тогтвортой хангах,  хөрөнгө оруулалтын орчныг илүү боловсронгуй болгож, гадаадын хөрөнгө оруулалтын нэмэгдүүлж, нэг салбараас хамааралтай эдийн засгийн суурийг өргөжүүлж сонголонгоруулах, додоодын бизнес эрхлэгчдийг дэмжих,  эдийн засг дахь төрийн оролцоог багасгах хууль эрх зүйн шинэчлэлийг хийх шаардлага байна.

Төсвийн тухай хууль нь ирэх дөрвөн жилийн эдийн засгийг хандлагыг илэрхийлэх тул өмнөх алдаа мадгаа эргэн санаж, ирээдүйд учирч болзошгүй эрсдлийг тооцох хэрэгтэй байна.

Дэлхийд болж буй томоохон үйл явдлууд манай улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд нөлөөлж байна. Тиймээс бид үүнд мэдрэг байж, эдийн засгаа тогтвортой байлгах, сэргэж буй эдийн засаг тогтвортой байлгах тал дээр анхаарах шаардлага тулгараад байна.

Таван намаас бүрдсэн УИХ-ын 126 гишүүд та бүхэн эх орныхоо язгуур эрх ашгийг дээдлэн, илүү шинэлэг, үр нөлөөтэй ажиллах шаардлага нийгмийн хөгжил, техник технологийн дэвшилтэй холбоотойгоор гарч байна. Өргөн мэдүүлсэн, баталсан хуулийн тоогоор ажлаа тайлагнаж, сонгогчдодоо таалагдахыг хичээдэг өрөөсгөл ойлголтоос салж, санаачилсан батлуулсан хуулиудын нийгмийн амьдралыг зохицуулахад гүйцэтгэсэн үүрэг, чанар, бодлогод оруулсан хувь нэмрээр дүгнэдэг арга барилд шилжих цаг болсон. Хууль бол иргэдэд дарамт шахалт биш, харин амьдралд нь өөдөө дээшлэхэд дэмжин туслах учиртай" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659221
1 эможи

Зочин
2024-10-01 21:25
Боловсролын хуулиудыг гаргасан этгээдуудэд хариуцлага тооцье!!! Энх-амгалан, Ундрам, Дамдинням, Менх-оргил ….. !
Зочин
2024-10-01 18:51
энэ долийсон хар хулгайч авилгач фяздуу л хэлсэн болохоос биш уг нь үнэн л дээ
keyboard_arrow_up