ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар гэж ХЭН БЭ ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар гэж ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон Р.Батрагчаа, Б.Болдбаатар гэж ХЭН БЭ

2024 оны 5 сарын 28

Arslan.mn

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өчигдөр /2024.05.27/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай” 13, 14 дүгээр захирамжийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тодруулбал, Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнд санал болгосон юм. Тэгвэл Р.Батрагчаа, Б.Болдбаатар нарын товч намтарыг танилцуулж байна.

Бямбадоржийн Болдбаатар:

1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын авто замын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэсэн. Инженер, хуульч мэргэжилтэй.

  • 2004 оноос УИХ-д ажиллаж эхэлсэн бөгөөд УИХ дахь “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дэд дарга, УИХ дахь олонхын бүлгийн ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын зөвлөлийн болон бүлгийн Ажлын албаны даргаар ажилласан.  2012 оноос УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан.

Рагчаагийн Батрагчаа:

1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн.

  • 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2016 онд өмгөөлөл, хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, 2024 оноос Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан туршлагатай аж.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657176
0 эможи

keyboard_arrow_up