Ж.Бат-Эрдэнэ гишүүн алингаа алдав Ж.Бат-Эрдэнэ гишүүн алингаа алдав
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 18, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Бат-Эрдэнэ гишүүн алингаа алдав

2024 оны 5 сарын 27

Arslan.mn

Орондоо ч орох завгүй олныхоо дунд олзлолдон тэмцэлддэг сар ч мөндөө. Хөөрхийс  ард бидэндээ жигтэйхэн хайртай болдог, жирийн иргэн шиг харагдахаар хичээдэг улстөрчдийн сар ч эхэлсэн.

Тэдний нэг тод жишээ бол 2024 оны УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойрог буюу  Булган, Орхон, Хөвсгөл аймагт нэр дэвших эрхээ авсан Булганы гишүүн Ж.Бат-Эрдэнэ болж буй.

Учир нь мань гишүүн ядарсан зүдэрсэн ялгаагүй нэгэн гэж харагдахаар "такси"-нд явах шоугаа эхлүүлжээ. Дөрвөн жилд нэг удаа УИХ-ын гишүүд сонгогчдын өмнө сөгдөх нь холгүй ядуу буурай, яг та нар шиг дутуу гуцуу амьдарч яваа шүү гэдгээ үзүүлэх гэж зовно. Бусад цагт тэдний амьдрал Дубайн шейхүүд, Америк, Английн үе залгамжилсан тэрбумтнуудтай дүйцэхүйц болсон ш дээ. Тэнгэрээр л дүүлж явна. Амь тэмцэн байж алингаа алдан байж "Улны нөхдөө" долоон байж олж авсан өнөөх "үнэтэй" сандал суудалдаа цаг нь болохоор суухгүй ирц явц нь хүрэхгүй ихээхэн маяглана бас тэгээд.  

Амьдрал эрээнтэй бараантай. Баячууд нь ядуу болох гэж, гуанзанд гурилтай шөл идэж, автобусанд сууснаа селфидэж, ядуус нь баян болох гэж үнэтэй ресторанд ганц стейк идсэнээ харуулж, хүний үнэтэй машины өмнө зургаа авахуулснаа гайхуулах цаг дор...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
657155
4 эможи

keyboard_arrow_up