Монголын иргэншлээс хоёр удаа татгалзсан Г.Амартүвшин гэж чухам ХЭН БЭ Монголын иргэншлээс хоёр удаа татгалзсан Г.Амартүвшин гэж чухам ХЭН БЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголын иргэншлээс хоёр удаа татгалзсан Г.Амартүвшин гэж чухам ХЭН БЭ

2024 оны 5 сарын 17

Arslan.mn

Асарсан өвөөгөө төрсөн өвөөгөө хэмээн зарлаж, албан тушаалаа урвуулан анд нөхдөдөө 33 тэрбумыг шилжүүлж, Монголын иргэншлээс 2 удаа татгалзаж хоёр улсын иргэн болж байсан УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин гэж чухам хэн болох талаар хүргэе.

Г.Амартүвшин нь 1974 оны 06 дугаар сарын 26 –ны өдөр хуучнаар Зөвлөлт Холбоот Улсад төрсөн.

Тэрбээр 2020 онд УИХ-д сонгогдохдоо алдарт Бямбын Ринченгийн нэрийг ашиглан өөрийгөө ихэд ПиАр-дсан. Гэвч Бямбын Ринчен гуай түүний төрсөн өвөө биш гэдгийг тэр бүр хүмүүс мэддэггүй.

Тодруулбал, Буриадын их эрдэмтэн соён гэгээрүүлэгч дипломат Даш Сампилон 1929 онд Зөвлөлтийн эсрэг ажилласан гэх хэргээр 10 жилийн ял авч, 1938 онд харамсалтайгаар буудуулсан. Тэрээр шавь Б.Ринченд өөрийн эхнэр болох Раднаа, охид Д.Нямаа, Д.Индра нарыг харж хандахыг хүсч, таарч тохирвол гэр бүл болохыг хүсэж байжээ. Б.Ринчен ч багшийнхаа хүсэлтийг биелүүлэн багшийнхаа эхнэр Раднаатай олон жил сайхан амьдарч, охидыг нь өндөр боловсролтой хүмүүс болгон өсгөж хүмүүжүүлсэн гэх баримт дэлгэгдсэн. Эндээс дүгнэхэд Б.Ринчен нь Г.Амартүвшингийн төрсөн биш өсгөсөн өвөө болж таарав. 

УИХ-д өөрийгөө дахин сойж буй Г.Амартүвшин нь Монголын иргэншлээс хоёр удаа татгалзаж, гадны иргэн болж байсан удаатай.

Тухайлбал 2007 оны 1-р сарын 15-ны өдөр Ганибалын Амартүвшинд Голланд улсын Цог Жавхлант Хатан хаан Голландын иргэний харьяаллыг олгосон тухай яриа гарсан. Тэрбээр Зөвхөн Нидерланд бус АНУ-ын иргэншил авч байсан тухай, АНУ-ын Засгийн газрын шийдвэрийг хэвлэдэг албан ёсны эх сайтаас 2011 онд АНУ-ын иргэншлээс хасагдсан хүмүүсийн нэрс дотор Hannibal Amar гэсэн нэр байгааг сайтуудаар тухайн үедээ шуугиад авсан.   Өөрөөр хэлбэл Монголоосоо зугтсан хүн өнөөдөр Монголчуудынхаа төлөө хэмээн УИХ-д дахин суух гэж байна.  

Arslan.mn

Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет  /зургийг ISEE.mn aвав/Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет  /зургийг ISEE.mn aвав/

Г.Амартүвшин гишүүний анхны эхнэр нь АНУ-ын иргэн Елизабет Гессон бөгөөд  2001 онд гэр бүл болж 2006 онд хоёр ихэр охин төрүүлж өгчээ.  Гэвч төд удалгүй өрх тусгаарлажээ. Түүний экс эхнэр нь 1971 онд төрсөн, Сиско Системз компанид санхүүгийн менежерээр ажилладаг аж.

Г.Амартүвшин гишүүний удаах эхнэр Б.Дэлгэрмаа Монголчуудын нүдийг орой дээр нь гаргасан алдарт LV брэндийг Монголд оруулж ирсэн. Харамсалтай нь доор нь ажилладаг хүмүүс хуурамч зах зээлээс "A copy" бараа оруулж ирэн  дэлгүүрийг нь хаалгасан гэх яриа бий.

Arslan.mn

Б.Дэлгэрмаа нөхрөө УИХ-ын гишүүн болсных нь дараахан Нидерланд улсаас Монголд суух Өргөмжит консулаар томилогдож байсан. Бас л учиртай. Эдний гэр бүл Нидерланд улстай Монголоосоо илүү ойр, нарийн нууц шижмээр холбогдоно. 

Г.Амартүвшингийн балаг ингээд дуусахгүй ээ. Тэрбээр 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Хөгжлийн банкны захирлаар томилогдож, тухайн оны 12 дугаар сар хүртэл ажиллахдаа гурван компанид 66 тэрбум орчим төгрөгийн зээл олгосон байдаг.

Тэдний нэг нь өөрийн найзууд болох УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбумын зээл олгох шийдвэрийг гаргажээ. Хамгийн ноцтой нь зээл олгох шийдвэрийг “Хөгжлийн банк”-ны Гүйцэтгэх захирал байх хугацаандаа гаргаж, 33 тэрбумын шилжүүлгийг нь 2020.01.03-ны өдөр буюу ажлаа өгснөөсөө хойш  хийлгэсэн байдаг. 

Найзуудын хэрэг олонд ил болж, шүүхийн  хаалга татахад нөхөрлөлд нь цэг тавигдсан. Түүний хамсаатан Хасын Ганхуяг Г.Амартүвшингийн талаар нэгэнтээ “гадаадад сурч байсан хүнийг нутагтаа авчирсан хүн нь би өөрөө. Гэхдээ ийм хулгайч, худалч, урвагч гэдгийг нь мэдээгүй. Нэг өдөр МАН-ын гишүүн болоод Бага хуралд дэвшээд, нэг өдөр сонгуульд нэр дэвших мандатаа авчихлаа. Өвөг дээдсээр нь хүнийг УИХ-д сонгоно гэдгийг ойлгохгүй байна. Монгол Төрийн босго өндөр байх ёстой хэмээн мэдэгдсэн” удаатай. 

Ганибалын Амартүвшин Монголчуудын итгэлийг даах хүн мөн үү! 

Г.АМАРТҮВШИН 2007 ОНД НИДЕРЛАНДЫН ВАНТ УЛСЫН ГАДААД ПАСПОРТ АВЧ БАЙЖЭЭ /зургийг ISEE.mn aвав/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
657017
4 эможи

Zochin
2024-05-18 14:26
HULGAICH,LUIVARCHIN, ZALILAGCHIIG DAHIN BITGII SONGOOROI.
keyboard_arrow_up