Г.Ганболд: Нүүрс, Хөгжлийн банкны сонсголын үр дүнд ямар хэмжээний хөрөнгө хураасныг иргэд асууж байна Г.Ганболд: Нүүрс, Хөгжлийн банкны сонсголын үр дүнд ямар хэмжээний хөрөнгө хураасныг иргэд асууж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 20, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Г.Ганболд: Нүүрс, Хөгжлийн банкны сонсголын үр дүнд ямар хэмжээний хөрөнгө хураасныг иргэд асууж байна

2024 оны 5 сарын 17

Arslan.mn

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гээд зузаан ном байна. Энэ дотор харах юм бол дийлэнх нь байгууллагын төлөвлөгөөнд тусгаад явчихаар юм байна. Парламентаас ийм жижигхэн төлөвлөгөө батлана гэж байхгүй ээ. Үнэхээр та бүхэн авлигатай тэмцэх, авлигын индекс 121 рүү ортлоо буурсан юм бол үндсэн таван шалтгаанаа гарга. Шүгэл үлээгчийн тухай хууль гэдэг ч юм уу, ийм ийм хууль батал гэдэг юмнуудаа гарга.

Хоёрдугаарт, хөдөө явж байхад сонсголын үр дүнг иргэд асар их нэхэж байна. Баахан сонсголууд болдог. Нүүрсний, Хөгжлийн банкны, эмийн сонсголууд.  Ар араасаа баахан сонсголууд явж байна. Үүний үр дүнг асар их нэхэж байна. Авлигын гэмт хэргээр хэчнээн хүн ял шийтгүүлсэн юм. Хэдэн хүнд эрүүгийн хэрэг үүсчихээд байгаа юм. Түүний хүрээнд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хураагдсан юм бэ гэдэг нь чухал байна. Үүнийг иргэд асууж байна. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657008
0 эможи

keyboard_arrow_up