С.Амарсайхан: Аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна С.Амарсайхан: Аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 05, Ням
Өнөөдөр

Arslan.mn

С.Амарсайхан: Аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна

2024 оны 4 сарын 24

Arslan.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар онцгой байдлын байгууллагын алба хаагчдын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмж, ажиллах орчин нөхцлийг сайжруулахад 25 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэлээ.

Энэ санхүүжилтээр гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэрэг тоног төхөөрөмжийг худалдаж авах ажлыг шуурхай эхлүүлнэ.

Эрэн хайх, аврах, гал түймэртэй тэмцэх нэгж байгууллагын тоог нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Хоёрт, өнгөрсөн нэгдүгээр дүүрэгт газ тээвэрлэж явсан машин дэлбэрсэн ноцтой осол гарсан. Хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтүүд эцэслэн гарсан. Тухайлбал, 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих, газрыг чөлөөлөх, аюулгүй болгох шаардлагатай болсон. Тухайн байрны оршин суугчдын асуудлыг нийслэлд шилжүүлж, шаардлагатай 2.9 тэрбум төгрөгийг нийслэл рүү шилжүүлсэн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656571
0 эможи

keyboard_arrow_up