Ж.Сүхбаатар:  АНУ-ын сенатор Боб Менендес хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод ажлаасаа буухгүй, өрсөлдөнө гэж байна. Гэтэл би... Ж.Сүхбаатар: АНУ-ын сенатор Боб Менендес хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод ажлаасаа буухгүй, өрсөлдөнө гэж байна. Гэтэл би...
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 06, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Сүхбаатар: АНУ-ын сенатор Боб Менендес хээл хахуулийн хэрэгт холбогдчихоод ажлаасаа буухгүй, өрсөлдөнө гэж байна. Гэтэл би...

2024 оны 4 сарын 23

Arslan.mn

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн/2024.04.23/ хурлаар “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Төрийн өндөр албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын гэр бүлийн гишүүдийг тендерт оролцуулахыг хориглож байгаа. Хэрэгжилтэд анхаарах хэрэгтэй. Мань мэтийн хүнийг жишээн дээрээ ашиглах ёстой.

Төсвийн ерөнхийлөн захирагч гээд миний хариуцсан ажлын хүрээнд асуудал үүсэнгүүт би ёс зүйн хариуцлага хүлээж байгаа юм. Тэгэхэд АНУ-ын алдарт сенатор Боб Менендес хээл хахуулийн хэрэгт холбогдсон мөртлөө ажлаасаа буухгүй, үргэлжлүүлж өрсөлдөнө гээд явж байх жишээтэй.

Гэтэл манай парламентад төсвийн ерөнхийлөн захирагч гээд хариуцахгүй ч хариуцлагаа үүрсэн. Авлигатай тэмцэх олон хууль тогтоомжид оролцож байсан учраас надаас хойш энэ жишиг тогтоосой." гэв.

"Өөрийгөө хамгаалаад хэвлэлд хандах гэхээр мөнгөгүй, тэгсэн мөртөө мөнгөний хэрэгт хутгалдчихсан"

Мөн тэрбээр  "УИХ-ын гишүүн иргэн хоёр адил гэж буй боловч гишүүн нь иргэдийг төлөөлж байгаа мандат эзэмшдэг. Энэхүү мандатаа хамгаалах шаардлагатай.

Миний ажлын цагийг тасалсан гээд гаргаад тавьчхаж. Ажлаа хийж чадахгүй, хуулийн байгууллагад дуудагдаад явж байгаа юм. 

Авлигатай тэмцэхдээ олон нийтийн сэтгэл зүй, бодлоор бус баримтаар яллах ёстой. Баримтыг тусгай мэдлэг чадвартай хүн үнэлж чаддаг.

Өчнөөн олон хулгайч, луйварчин гэж хэлэгдсэн хүчтэй хүмүүс хэвлэл мэдээлэлд мөнгө зарж байна гэдгийг сая хууль зүйн сайд хэллээ. Би өөрийгөө хамгаалах чадваргүй, санаа зовоод УИХ-ын чуулган дээр үг хэлж чаддаггүй.  Хэвлэл мэдээлэлд хандъя гэхээр мөнгө байхгүй, тэгсэн мөртлөө мөнгөтэй холбоотой хэрэгт хутгалдчихсан" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656538
1 эможи

ИРГЭД
2024-04-24 09:41
ЯАХ ЮУ БАЙХАВ ХӨӨГӨӨД ЯВУУЛАХГҮЙ ЮУ?
иргэн
2024-04-23 18:54
Энэ эргүү лалрыг ард түмэн яавал зохиолтой вэ
keyboard_arrow_up