Т.Аубакир: Ажилд  хөгшдөөд, тэтгэвэрт залуудаад байгаа хүмүүсээ хаях юм уу Т.Аубакир: Ажилд хөгшдөөд, тэтгэвэрт залуудаад байгаа хүмүүсээ хаях юм уу
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Т.Аубакир: Ажилд хөгшдөөд, тэтгэвэрт залуудаад байгаа хүмүүсээ хаях юм уу

2024 оны 4 сарын 02

Arslan.mn

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.02/ хуралдаан боллоо.

Эн  үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир" Би танай байнгын хороонд харьяалагддаггүй ч, асуудал нь хамаарах тул асууж байна. Тэтгэврийн насанд хүрээгүй завсрын хүмүүс байна. Тэтгэвэрт гаръя гэхээр “Чи залуу байна, болоогүй байна” гэдэг. Ажилд оръё гэхээр хөгшдөөд байна гэдэг. Гарт нь хүүхэд байхгүй, хүүхдийн мөнгө байхгүй, хашаанд нь мал байхгүй орлого байхгүй.

Эдгээр улсыг өөрсдөө учраа ол гээд хаях юм уу. Хаях гэж байгаа бол тэрийгээ хэл. Ямар их айхтар инээж байх юм” гэв.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин “Чухал асуудал ярьж байгаа хэдий ч таны асуултад хариулах боломжгүй. Танай байнгын хороо хэлэлцэх асуудалтайгаа холбоогүй зүйлийг иргэдийн асуудал гээд ярьдаг эсэхийг мэдэхгүй юм. Нийгмийн бодлогын байнгын хороо  хэлэлцэх асуудлаа горимын дагуу хэлэлцдэг” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
655847
3 эможи

Зочин
2024-04-02 19:44
Мэдлэг чадваргуй учир юу ч шийдэж чадахгуй! Хоосон ярихаас цаашгуй, бух тувшинд гацаа!!!
keyboard_arrow_up